Танилцуулга

/ФЛП/ компани нь анх 1978 оны 5 сард АНУ-ын Аризона мужийн Феникс хотод байгуулагдсан ба өдгөө дэлхийн 162 гаруй оронд өөрийн худалдааны салбартай, шууд худалдааны маркетингийг амжилттай хэрэгжүүлж чадсан зуун наст үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компани юм. Дэлхийн шилдэг алое вера үйлдвэрлэгч энэхүү компани нь 2011 оны 9 сарын 26-нд манай улсад АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай худалдааны салбараа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

ФЛП компанийг үндэслэн байгуулагч ерөнхийлөгч Rex Maughan нь “Хүн бүрийг эрүүл аж төрж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх” зорилготойгоор байгуулсан ба “Forbes” сэтгүүлээс тодруулдаг дэлхийн 100 тэрбумтны жагсаалтанд байнга багтдаг. ФЛП компаний зуун настын тариалангийн талбай нь дэлхийн зуун настын тариалангийн талбайн 98 хувийг эзэлдэг бөгөөд өмнөд Техасийн Рио гранд, Домникан улс, Мексикийн хуурай цөлийн асар уудам тариалангийн талбайд зуун настыг тариалж, ургуулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх үйл явцыг эрдэмтэн судлаач, мэргэжлийн эрх бүхий эксперт хянагчдын хатуу хяналтын дор явуулдгаараа онцлог.