Танилцуулга

/ФЛП/ компани нь анх 1978 оны 5 сард АНУ-ын Аризона мужийн Феникс хотод байгуулагдсан ба өдгөө дэлхийн 162 гаруй оронд өөрийн худалдааны салбартай, шууд худалдааны маркетингийг амжилттай хэрэгжүүлж чадсан зуун наст үйлдвэрлэгч дэлхийн шилдэг компани юм. Дэлхийн шилдэг алое вера үйлдвэрлэгч энэхүү компани нь 2011 оны 9 сарын 26-нд манай улсад АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай худалдааны салбараа албан ёсоор нээж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Foreverliving MongoliaForeverliving Mongolia

ФЛП компанийг үндэслэн байгуулагч ерөнхийлөгч Rex Maughan нь “Хүн бүрийг эрүүл аж төрж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх” зорилготойгоор байгуулсан ба “Forbes” сэтгүүлээс тодруулдаг дэлхийн 100 тэрбумтны жагсаалтанд байнга багтдаг. ФЛП компаний зуун настын тариалангийн талбай нь дэлхийн зуун настын тариалангийн талбайн 98 хувийг эзэлдэг бөгөөд өмнөд Техасийн Рио гранд, Домникан улс, Мексикийн хуурай цөлийн асар уудам тариалангийн талбайд зуун настыг тариалж, ургуулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх үйл явцыг эрдэмтэн судлаач, мэргэжлийн эрх бүхий эксперт хянагчдын хатуу хяналтын дор явуулдгаараа онцлог.

Foreverliving Mongolia

Тус компани зуун наст болон зөгийн сүүнцэр, тоосонцор үүрийг ашиглан дээд зэргийн чанартай гоо сайхны болон эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн улс оронд худалдааны салбараараа дамжуулан түгээдэг. Хүн төрөлхтний амьд ус гэж нэрлэгдэх алое буюу зуун наст нь дэлхий дээр 300 гаруй нэр төрөл байдгаас ФЛП нь зөвхөн нэг сорт болох алое “Барбаденсис миллер” сортыг тариалдаг. Зуун настын олон сортуудаас зөвхөн 4 нь хэрэглэж болох анагаах увидастай гэж тогтоогдсон бөгөөд алое “Барбаденсис миллер” сорт нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Олон Улсын Зуун Настын Шинжлэх Ухааны Зөвлөлөөс шилдэг сортоор шалгарч түүхэнд хамгийн анхны сертификатыг авсан байна.

Foreverliving Mongolia

Өнөөгийн амьдралын хэв маяг амьдарч буй орчин, агаарын бохирдол, баталгаагүй хоол хүнснээс авах шим тэжээл дутмаг байдаг нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүн төрөлхтний энэ бүх хүндрэл болоод асуудлыг шийдэхэд туслах зуун хувь натурал алое верагийн бүтээгдэхүүнийг ФЛП компани бий болгож 38 жилийн туршид дэлхийн олон сая хүнд эрүүл мэнд, гоо сайхныг бэлэглэж бусдаас илүү чанараа ямагт баталж ирсэн түүхтэй.

Зуун настын гель нь 200 гаруй тэжэээллэг бодис агуулах ба үүнд 20 төрлийн эрдэс, 18 төрлийн амин хүчил болон 12 төрлийн витамин байдаг бөгөөд эдгээр íü 8 том элементэнд хуваагддаг байна. Лигнин – зуун настын гельд агуулагдана. Сапонин – зуун настын гелинд 12 орчим төрлийн бүрдэл байдаг. Эрдэс – кальц, магни, фосфор, седиум, потасиум, хлор, цинк, нүүрс гэх мэт. Витамин –А витамин, Е витамин, С Витамин, В Витамин, В1, В2, В6, В12. Амин хүчил – лизин, лейцин, иçолейцин, фенилалалин гэх мэт.Энзим – оксидаз, амилиз, липаз, катализ.Сахар орлуулагч – глюкоз гэх мэт.

Foreverliving Mongolia