МИНИЙ ХИЙЖ БАЙСАН АЖЛУУДААС ХАМГИЙН САЙХАН УТГА УЧИРТАЙ НЬ ФОРЕВЕР КОМПАНИ Д.БАТТУНГАЛАГ

Foreverliving MongoliaМиний хийж байсан ажлуудаас хамгийн сайхан утга учиртай нь Форевер компаний бизнес бөгөөд учир нь бусдыг аз жаргалтай болгосноор өөрөө аз жаргалтай болдог, өөр хаана ч байхгүй ажил амьдралын минь зам юм хэмээн эрч хүчээр дүүрэн Soaring manager Д.Баттунгалагийг урьж ярилцлаа.

ФОРЕВЕР компанитай Та хэрхэн холбогдсон түүхээр ярилцлагаа эхлэе
Би Форевер компанитай учрахаас өмнө бусад хүмүүсийн адилаар өөрийгөө ЗАВГҮЙ ХҮН гэж тунхагласан мөртлөө хийж бүтээсэн юмаар маруухан нэгэн байлаа. Төрийн бус байгууллагад цаг наргүй ажилладаг, хэд хэдэн ном бичиж хэвлүүлсэн, нийгмийн гэгээрлийн чиглэлээр нэг сэтгүүлийн зургаан дугаар гаргаад хүн авч уншихгүй болохоор нь зогсоож, завсар хооронд нь ач нараа сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг түмэн зүйлийн ажил амжуулдаг байлаа. 2012 оны 6 сард миний хуучин танил Зогсдорж ах надад энэ компанийн тухай мэдээлэл өгөхөд нь би зуун наст сайн ургамал шүү гээд сэтгэлийг нь бодоод ганц хоёр бүтээгдэхүүн аваад салахын түүс болов. Учир нь би хүмүүсийн айдаг сүлжээний хэмээх луйврын 2 компанид орж гарч үзсэн учраас дахин сүлжээний ажил хийхгүй гэж хатуу шийдсэн байлаа. Бүтэн 6 сар дуудуулсны дараа буюу 2012 оны 12 сард би дахин мэдээлэл авч интернет рүү орж өөрөө судлаад дэлхийн аугаа том компани Монголд орж ирснийг мэдээд итгэж ядаж байлаа. Ингээд би 2013 оны 1 сараас эхлэн Форевер компанид ажиллахаар хатуу шийдвэр гаргасан минь энэ дээ.

Танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тэр аугаа гэх зүйл нь яг юу байв?

37 жилийн турш хөгжсөн хөгжил, бизнесийн туршлага, бараа борлуулалтын сүүлийн 10 жилийн тасралтгүй огцом өсөлт, 167 оронд салбараа нээсэн амжилт, түүний дотроос Япон, Англи, Франц, Германы хэрэглэгчид компанийн бүтээгдэхүүнийг хамгийн их хэрэглэдэг зэрэг цааш нь тоочоод байвал бусад компаниас олон үзүүлэлтээр давуу гэдэг нь тодорхой байсан юм. Ер нь ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ямарч бизнес эрхэлж буй компанийн өсөж дэвжих, дампууран саармагжих нь эхний 5 жилдээ тодорхой болдог. Тэгвэл Форевер компани 37 жил тасралтгүй цэцэглэн хөгжиж, өдрөөс өдөрт шинэ хэрэглэгчид, шинэ зах зээл, шинэ орнуудыг нэгтгэж 158 орны 10 сая гаруй хүн энэ компаниас цалин урамшуулал авч байна. Нэг баярлууштай, азтай зүйл нь ийм баян хүчирхэг компани хэрэглэгч маш цөөнтэй Монголын зах зээлд 100% хөрөнгөө оруулж ирсэн явдал байлаа.

Та компанид ажиллах хугацаандаа Форевер компаний өгдөг бүх л боломжуудыг хүртсэн, түүнийгээ дурьдвал?

Би өнөөдрийг хүртэл Форевер компанид 2 жил 5 сар ажиллахдаа компаниас өгдөг бүх л боломжийг хүртсэндээ баяртай байна. Энэ бол баг хамт олны маань хөдөлмөр, амжилт юм. Манай урамшууллын систем нь хамт олноороо амжилтанд хүрдэг онцгой эдийн засгийн арга учраас хүн бүр өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж байх явцдаа хамт олноороо амжилтанд хүрдэгээрээ уламжлалт бүх бизнесээс давуу гайхамшигтай бизнес юм. Эхний жил буюу 2013 онд ажилласан ажлаараа сар бүр цалин урамшуулал авч цалингаас гадна урамшуулалт хөтөлбөрийн болзол хангаж нэмэлт шагналаар 36 сар шагнагдах эрх авсан ба өнөөдрийг хүртэл 26 сар дараалан шагнуулаад байгаа бөгөөд энэ шагнал одоо 10 сар дараалан ирнэ. Лондонд компаний 36 жилийн ойн баярт оролцох 2 хүний урилга, Америкт амрах 2 хүний урилга авч өөрийн багийнхантайгаа аялаад ирлээ. Лондонд болсон баяр дээр 8 монгол хүн дэлхийн ноогдол ашиг хүртэхэд би багаасаа 2 хүнтэй хамт гурвуулаа ногдол ашиг хүртэв. 2014 оны ажлаараа Сингапурт болсон 37 жилийн ойн баярт багаасаа 21 хүнтэй оролцож, дэлхийн ногдол ашиг хүртсэн ба одоо ирэх 9 сард Мексикт болох амралтын аялалд компаний зардлаар амрах 2 хүний урилга аваад байна. Мексик явах аялалд миний баг хамт олноос 10 хүн уригдан явна.

БИ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ФОРЕВЕР КОМПАНИД 2 ЖИЛ 5 САР АЖИЛЛАХДАА
КОМПАНИАС ӨГДӨГ БҮХ Л БОЛОМЖИЙГ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА.

Энэ бүх боломжийг эдлэхдээ хэнд их талархаж байв?

Их сайхан асуулт байна. Учир нь талархал бол амжилтын хамгийн чухал хэрэгсэл юм. Бусдад талархаж чаддаггүй хүний жаахан амжилт бүдгэрсээр унтардаг. Талархал бол хүний ёс суртахууны шилдэг чанар бөгөөд таны талархал таныг болон бусдыг өндөрт өргөнө. Тэртээ 37 жилийн өмнө энэ хүчирхэг компаний суурийг тавьж өнөөдөр дэлхийн олон орны сая сая хүнийг эрүүл энх байлгаж, амьдралд нь жинхэнэ аз жаргал, нүүрэнд нь багтаж ядсан инээмсэглэл бэлэглэж байгаа манай компанийг үндэслэгч Рекс Моуган, түүний хүү чадварлаг удирдагч Грег Моуган нар болон энэ компанийг Монголд оруулж ирсэн бидний спонсор Б.Ичинхорлоо, Б.Батмөнх, Ж.Цогтбаяр, Б.Бямбадулам нартаа маш их талархаж явдгаа дахин илэрхийлье.

Мөн Монгол дахь салбарыг удирдан чиглүүлж байгаа Тайвань Монголын салбарын захирал Том Хсиао, Монголын оффис менежер Ц.Халиунжаргал, зөвлөх эмч Д.Бямбасүрэн, санхүүгийн болон худалдааны хэлтсийн хамт олондоо бидний ажлыг дэмжиж туслаж байдагт нь, мөн надад урам зориг хайрладаг спонсор Ч.Ганбаатар, Г.Сонинпил нартаа гүн талархал илэрхийлье.
Байгаль эхээс бэлэглэсэн гайхалтай ургамал болох зуун настаар хийсэн бүтээгдэхүүн болон Форевер компаний бизнесийн дээрээ дээвэргүй боломжийг бусадтай хуваалцах хувь заяатай төрсөндөө өөртөө талархаж байна. Учир нь би өөрийн амьдралын асуудал зорилгоо ач холбогдлоор нь зөв эрэмбэлэн өөртөө байгаа жаахан нөөц боломж чадвараа дайчлан эргэн тойрны хүмүүсээ эрүүл сайхан амьдрахад нь туслах сонголтыг хийсэндээ өөртөө баярлаж явна. Миний хийж байсан ажлуудаас хамгийн сайхан утга учиртай нь Форевер компаний бизнес бөгөөд учир нь бусдыг аз жаргалтай болгосноор өөрөө аз жаргалтай болдог, өөр хаана ч байхгүй ажил амьдралын зам юм. Надад итгэж энэ замыг сонгосон багийн хамт олондоо чин сэтгэлийнхээ талархлыг дэвшүүлж байна. Мөн надад ажиллах боломж олгодог ханьдаа хүүхдүүд ач нартаа баярлаж явдагаа хэлмээр байна.

Дээр дурьдсан боломжуудыг ажиллаж байгаа хүн бүр эдлэхгүй байгаа нь ямар учиртай вэ?

Бидний гарт дээд зэргийн чанартай мөртлөө маш өргөн хэрэглээний бүтээгдэхүүн байна. Өөрийн хүссэн орлогоо олох урамшууллын систем байна. Ямарч баян хүн төлж чадахааргүй 1 жилд 2 удаа гэр бүлээрээ компаний зардлаар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар амрах урилга байна. Энэ 3 боломжийг бусад хүмүүст танилцуулж, ойлгуулж, заримд нь эдлүүлснээр өөрөө энэ бүхнийг эдлэнэ. Бэлэн байгаа боломжийг эдлэх эсэх нь зөвхөн надаас, танаас л хамаарна. Өөр юунаас ч хамаарахгүй. Ядуу оронд амьдарч байна уу, эдийн засгийн хямрал болж байна уу, танд автобусны мөнгө байна уу, үгүй юу гэх мэт ямар ч хүчин зүйлээс хамаарахгүй. Тэр ч бүү хэл манай компанид маш сайн ажилладаг Али Фима хэмээх Туркийн лидер төрөлхийн хэлгүй дүлий хүн юм.

Дийлэнх хүмүүс сүлжээний бизнес гэхээр нэг л таагүй ханддаг, энэ тухай та юу хэлэх вэ?

Уг нь мэдээлэл дамжуулсан хүн бүрийг шагнаж, олон үеэсээ урамшуулал хүртдэг хууль ёсны бизнес нь хүн төрөлхтний бодож олсон эдийн засгийн хамгийн шилдэг арга юм. Үүнээс шилдэг аргыг одоохондоо олоогүй байна. Өнөөдөр дэлхий дээр хамгийн их амжилттай ажиллаж байгаа бүх компани бараа, үйлчилгээгээ уламжлалт аргаар биш сүлжээгээр дамжуулан борлуулж байна. Үүний хажуугаар луйврын компаниуд хууль дүрэмгүй, харж хандах эзэнгүй зах зээл дээр орж ирж хүмүүсийн мөнгийг луйварддаг ба энэ нь Монголыг тойроогүй дайрч гарсан бөгөөд өнөөдөр ч хэдэн зуугаараа орж ирсээр байна. Энэ луйврын компаниудаас болж хүн амын дунд жинхэнэ хууль ёсны компаниудыг бас хамруулан Сүлжээ бол луйвар гэдэг ойлголт амь бөхтэй байсаар байгаа бөгөөд үүнийг ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь нөгөө талаараа эдийн засгийн боловсролын хоцрогдол юм. Гэхдээ энэ байдал жилээс жилд эерэгээр өөрчлөгдөж хүн төрөлхтөнд олдсон энэ аугаа их боломжийг олон монголчууд эдэлнэ гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.

Та Монголчуудыг амжилтанд хүрнэ гэдэгт их итгэдэг юм шиг санагдлаа. Учир нь?

Би монгол хүний оюун ухаанд их найддаг. Манай компаний жил бүр олгодог дэлхийн ногдол ашиг буюу 22-24 сая доллараас хүртэж чаддаггүй улс орон байдаг. Тэгвэл монголчууд ажилласан анхны жилээсээ буюу 2012 оноос өнөөг хүртэл 3 жил дараалан энэ их мөнгөнөөс хувь хүртлээ. Компаниас гаргадаг 100 хувийн зардлаар 3 жилийн хугацаанд 160 гаруй хүн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын хамгийн үзэсгэлэнтэй газрууд болох Хонконг, Малайз, Хавайн арал, Итали, Франц, Англи, Америк, Сингапур, Мексикт уригдлаа. Алдарт яруу найрагч Б.Явуухулангийн “Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж хэлсэнчлэн Монголчууд 158 орны зах зээл дээр ажиллаж дэлхийн тайзан дээр амжилтаа дуудуулан, эх орныхоо нэрийг төрийн далбаатайгаа хамт мандуулан олон олноороо зогсох цаг маш цөөхөн жилийн дараа тохионо гэж бодохоор Фореверийг сонгосон азтай, ухаантай монгол хүн бүрийг өөртөө, үр хүүхдийнхээ ирээдүйд үнэнч үлдээрэй гэж хэлмээр санагдана. Бидний ээж аавд ийм боломж олдоогүй юм шүү.

Таны хүсэл мөрөөдөл юу вэ?

Мэдээж би үлдсэн амьдралаа хэн нэгэн хүний тушааснаар ч юмуу, амь зуухын тулд хөлсний ажил хийх биш цаг хугацааны эрх чөлөөтэй, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэн мөнгө санхүүгийн гачигдалгүй, хүнийг итгэж, хайрлаж, тусласныхаа төлөө олон сайхан зүйлээр шагнуулдаг энэ л бизнесээ өөрийн тааваар хийж таашаалтай өнгөрөөх хүсэлтэй. Өөрт байгаа жаахан чадвараа дайчлан өөрөөрөө үлгэрлэн олон олон хүнийг энэ компаний боломжоос эдлэн, ямарч стрессгүй, эрүүл энх, түрийвч дүүрэн мөнгөтэй амьдрахад нь туслах хүсэлтэй.Энэ компаниар дамжуулан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй.Учир нь би энэ компаниас өгсөн цалин орлогоосоо улсын төсөвт 20 шахам сая төгрөг татварын хэлбэрээр өгсөн нь төсвийн 3 ажилтны бүтэн жилийн цалинтай тэнцэх мөнгө юм. Маш олон хүмүүст эрүүл аж төрөх талаар мэдээлэл өгдөг нь нэг ёсондоо хүн амын дунд явуулдаг байсан эмнэлэг гэгээрлийн ажлыг сайн дураараа хийж хэрхэн амьдралаа зөв авч явах талаар хичээл зааж нийгмийн гэгээрлийн ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь эх орныхоо хөгжилд ялангуяа хүн амын оюун санааны хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж явна гэж боддог. Миний хамгийн том мөрөөдөл бол миний үр ач нар энэ бизнесийг үргэлжлүүлэн хийж миний босгосон бүхний үр шимийг үргэлжлүүлэн хүртэх боломжтой бөгөөд энэ л миний өнөөдөр хийж яваа ажлын хамгийн төгс төгөлдөр утга нь юм.