ХАМТДАА АМЖИЛТЫН ӨНДӨРЛӨГТ ХҮРЦГЭЭЕ Ц.ЦЭРЭНЛХАМ

Foreverliving MongoliaТаны 2015 онд Мексикийн Канкунд амарч аялсан сониноос

ФЛП Компани тухайн жилдээ амжилттай ажилласан Ийгл /бүргэд/ Менежер цол хамгаалсан гишүүдээ жил бүрийн 9-р сард дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн амралтанд амраадаг уламжлалтай.

2015 онд ФЛП компаний 160 гаруй орны 3000 орчим гишүүд, бизнес эрхлэгчид 2 ээлжээр Мексикийн “Moon Palace” гэдэг дэлхийн өндөр зэрэглэлийн аялал амралтын цогцолборт амраасан. Энд Монголоос 30 гаруй бизнес эрхлэгч, гишүүд гэр бүл найз нөхдийн хамт амарсан.

Дэлхийн баячууд, ододын амардаг, очихыг хүсдэг энэ мөрөөдлийн газар бид амарч, Карибын тэнгисийн торго шиг зөөлөн элсэн дээр мөрөө гарган ирсэндээ баяртай байна. Энэ гайхалтай компанийг би өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сонгосон. Яагаад гэвэл хаана ч давтагдашгүй чанартай бүтээгдэхүүнүүд нь бидний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, дэмжихэд туйлын шаардлагатай байсан. Өрхийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, санхүүгийн хүндрэлээс гарах оновчтой маркетингтай, цаг хугацааны болон орон зайн эрх чөлөөтэй ажиллах боломжтой энэ компани дэлхийн 160 гаруй оронд салбартай бөгөөд бид гадаад зах зээл дээр хүртэл ажиллах боломжтой юм. Таны 2015 онд Мексикийн Канкунд амарч аялсан сониноос…

Та яагаад ФЛП Компанийг сонгосон бэ?

Энэ гайхалтай компанийг би өөрийнхөө болон гэр бүл үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө сонгосон. Яагаад гэвэл хаана ч давтагдашгүй чанартай бүтээгдэхүүнүүд нь бидний эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, дэмжихэд туйлын шаардлагатай байсан.
Өрхийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, санхүүгийн хүндрэлээс гарах оновчтой маркетингтай, цаг хугацааны болон орон зайн эрх чөлөөтэй ажиллах боломжтой энэ компани дэлхийн 160 гаруй оронд салбартай бөгөөд бид гадаад зах зээл дээр хүртэл ажиллах боломжтой юм.

Хамтдаа амжилтын өндөрлөгт хүрцгээе

Би хүнд тусалж байж, өөрөө амжилтанд хүрэх системтэй, хувь хүний хувьд өсч хөгжих, үнэнч шударга, нэгдмэл тууштай хөдөлмөрч, хүн чанартай байх зэрэг маш олон чадварыг хөгжүүлдэг, амьдралын хэв маягаа өөрчлөх, дэлхийн амжилттай хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллах, найз нөхдийн хүрээ тэлэх боломжийг бүрдүүлсэн зэрэг олон давуу талууд нь ФЛП-г сонгох шийдвэрийг гаргахад хүргэсэн.

Та урьд нь ямар ажил эрхэлж байв? Энэ компанид хэдэн жил ажиллаж, ямар амжилтанд хүрсэн бэ?

Би хүний их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 20 гаруй жил, энэ компанид 4 дэх жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд эх орныхоо үзэсгэлэнт газар болон дэлхийн олон орноор аялж, амрах гэсэн миний мөрөөдлийн нэг хэсэг биелж 2014 онд спонсорын урамшууллаар орон нутгийн аялал /Архангай, Хөвсгөл, Булган аймаг/Английн Лондон хотод болсон Глобал Ралли болон компаний ерөнхийлөгчийн ноогдол ашиг хуваах баярт оролцон, монголоос 8 хүн ноогдол ашиг хүртэхэд нь тэднээр бахархан явсан.

Мөн 2 жил дараалан Ийгл менежерийн болзол ханган өнгөрсөн жил АНУ-ын Лаке Тахое-д амарч, Далласт байдаг үйлдвэртэйгээ танилцан, компаний ерөнхийлөгчийн хувийн эдлэнд болсон шоу цэнгүүнд оролцон, хүн утга учиртай, зорилготой амьдарч үр хүүхдийнхээ төлөө юуг хийж бүтээж болдогийг мэдэрсэн.

Энэ хугацаанд миний өөртөө болон гэр бүл, бусдад хандах хандлага өөрчлөгдсөн. Урьд нь би бусдын зорилгыг биелүүлэхийн төлөө гүйдэг байсан бол өөртөө том зорилготой болж түүнийгээ үе шаттай хэрэгжүүлж, миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг биелж байна.

Таны цаашдын зорилгын талаар?

Өнөөдөр монголчуудын дийлэнхийх нь амьдрал нь хүндхэн байгаа ч олон олон хүмүүс амьдралаа өөрчлөх, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн мянга мянган залуусдаа амьдрал хэмээх кино зохиолынхоо гол баатар нь болж, амьдралын жолоогоо өөрөө атган өөрсдийн давуу тал, авъяас чадварыг нээж, Эзэн Чингис шигээ дэлхийд мөрөө гарган, эцэг эхийнхээ нэрсийг цуурайтуулсан, монгол хэмээх улсаа мандуулсан лидерүүд болоход ФЛП компани нь манайд төдийгүй дэлхийн хүн төрөлхтөнд ямар том боломж олгосныг өөрийн чадлын хирээр дамжуулахыг хичээж ажиллах байна.

Бидэнтэй нэгдээрэй.