Forever Bee Honey


Олон жилийн турш зөгийн бал нь энергийн агуулах буюу маш амархан шингэдэг нэмэлт хүнс гэдгээр олонд танил болжээ. Гайхалтай сайхан амттай бөгөөд байгалийн гаралтай амтлаг амт нь байгаль дахь бүх давуу талуудаа хадгалж байдаг.

Forever Bee Нoney нь амархан шингэдэг богино хугацаанд байгалийн энерги авах бас нэг боломж юм. Зөгийн бал олон жил чанараа алддаггүй, хөгцөрч мууддаггүй гайхалтай ариутгагч шинж чанартай. Баланд 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэгийн зүйл байдгаас гадна цардуул, уураг, A,B,C витамин, янз бүрийн хорт бичил махбодыг устгагч зэрэг нийтдээ 100 гаруй төрлийн бодис агуулагдсан байдаг байна. Тиймээс зөгийн балыг хүнс тэжээлээс гадна биеийн байдлыг сайжруулах, тайвшруулах болон ханиад, хүүхдийн амны гэмтэл, түлэнхий, элдэв шарх зэрэг өвчин анагаахад ашигладаг.

Харин уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент нь арьс болон салст бүрхэвчийн эд, эсэд тэжээл өгч, сэргээх үйлчилгээтэй. Иймээс хүнсэнд төдийгүй шарх шалбархай, хөлдөлт, түлэгдэлт, мөөгөнцөр өвчний үед хэрэглэвэл ач тустай. Зөгийн бал нь байгалийн гаралтай эрүүл мэндийн ашиг тустай 5 чанарыг өөртөө агуулдаг.

Үүнд: Халууныг бууруулна, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, өвдөлтийг намдаана. Энэ бол зөгийн балаас өөр юунд ч байдаггүй гайхамшигтай шинж чанар юм. Зөгийн бал нь хөгшрөлтийн эсрэг хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ.

Савалгаа: Нэг саванд нийт 24 удаа хэрэглэх хэмжээгээр савласан цэвэр зөгийн бал

Хэрэглэх заавар: 1 цайны халбага. (21g) Дангаар нь эсвэл хоол хүнсэнд байгалийн чихэрлэг амт оруулахад ашиглаж болно. 

  1. Ууж хэрэглэхэд тааламжтай 
  2. Богино хугацаанд энерги авах боломжтой 
  3. Байгалийн чихэрлэг амттай, амархан шингэдэг.