ЗУУН НАСТ УРГАМАЛ

Foreverliving Mongolia

Зуун наст нь бат бөх болон маш агуу эмчилгээний чадалтай бөгөөд хүний амьдралын хөгжилд их удаан хугацааны турш холбоотой явсаар иржээ. Анагаах ухааны эрдэмтэд олон жилийн турш цөлийн болон шүүслэг ургамлын үр нөлөөг хэрэглэсээр ирсэн байна. Түүхээс нь үзэхэд зуун настын 300 гаруй төрөл байдаг ч ердөө таван төрөл нь хүний биед ач тусаа өгдөг нь батлагдсан байна.Үүнд зуун наст перил, зуун наст ферокс, зуун наст спиката, зуун наст африкана болон зуун наст барбаденсис. Их дээд сургуулиудад байдаг эртний Грекийн номноос харахад бүүр 3000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн зуун настын ач тусыг мэдэж хэрэглэж ирсэн байдаг. Эртний Клеопатра маш үзэсгэлэнтэй байсан учир нь зуун наст хэрэглэдэгт байж.

Аристотель Агуу Александрыг Зүүн Африкийн нэгэн арлыг эзлэн тэртээ аралд ургадаг зуун настыг цэргүүдээ эмчлэхэд хэрэглэхийг санал болгож байсан тухай түүх дурссан байдаг. Египт, Ром, Итали, Алжир, Морокко, Тунис, Грек, Араб, Энэтхэг болон Хятад хүмүүс анагаах ухаан болон гоо сайхны чиглэлдээ зуун настыг өргөнөөр хэрэглэсээр ирсэн байна. Жишээ нь Төв Америкийн Индианчууд түлэгдэлт, цэврүү, ходоодны шарх, цусан суулга, ходоод гэдэсний хямрал, давсаг болон бөөрний өвчин зэрэг өвчний үед болон эдгээр өвчнөөс сэргийлэхийн тулд зуун настыг хэрэглэдэг байжээ.

Испанийн сайн мэдээ түгээгчид өөрийн эзэмшлийн газарт зуун настыг тарьж яаралтай үедээ эмчилгээндээ хэрэглэдэг байсан байна. Баруун Энэтхэг болон Өмнөд Флоридад өвчтөнийг эдгээхийн тулд зуун настын навчийг таслан ундны усандаа хийж уудаг байсан. Кубад эмчилгээний зориулалтаар зуун наст, элсэн чихэр болон Ром дарсыг хольж хэрэглэдэг. Колумбад хүүхдийнхээ хөл гарыг шумууланд хазуулахгүйн тулд зуун настыг түрхдэг байна. Хөлрөлт, арьсны өвчин болон ходоодны аливаа өвчний үед Хятадууд зуун настыг эрт үеэс хэрэглэсээр ирсэн байна.

Мөн түүнчлэн зуун настын шүүсээр хуйхандаа иллэг хийх нь үс унахаас сэргийлэх болон үсний ургалтанд сайнаар нөлөөлнө. Зуун наст нь эмчийн хэрэггүй ургамал хэмээн нэрлэгддэг байна. Ходоод гэдэсний өвчинд зуун настын шүүсийг хэрэглээрэй. Зуун настын шүүс нь хоолны шингээлт болон уурагны хэрэглээнд ач тустай.

Foreverliving MongoliaForeverliving Mongolia